Ил уурхай хоёр тэрбум төгрөг хэмнэнэ

2020-04-15 457 0

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд бүтцийн нэгжүүддээ хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу оны эхний улирлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн Ил уурхайн хамт олон жилийн туршид 800 гаруй сая доллар буюу хоёр тэрбум төгрөг хэмнэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, эмульсний тэсрэх бодисын хувийн зарцуулалтыг багасгах, чанарыг алдагдуулахгүйгээр найрлагын зохицуулалт хийх замаар түүхий эд хэмнэх, хүдэр болон хөрс тээврийн зайг багасгах, өрөмдлөгийн уртааш метр өрөмдөх өөрийн өртгийг бууруулахаас гадна техник зохион байгуулалтын олон арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэллээ. Тэд зөвхөн цахилгаан зарцуулалтаас 600 сая төгрөг хэмнэхээр төлөвлөжээ.

М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13