Тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт орох, гарах бүх хөдөлгөөнийг хориглоно

2020-05-01 402 0

Цар тахлын дадлага сургуулилтын хүрээнд тавдугаар сарын 7-ны өдөр 08:00 цагаас 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хориглоно.

Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

Энэ дагуу тавдугаар сарын 7-ны өдөр зөвхөн Чингэлтэй дүүрэгт дадлага сургуулилтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр иргэд гэрээсээ гарахгүй, автомашины хөдөлгөөнийг хориглох юм.

Энэ үед иргэд хөл хорионд орж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж оролцох ёстой. Иргэд тодорхой бэлтгэл бэлэн байдлаа хангаж, ажил үүргээ зохицуулан идэвхтэй оролцохыг уриалж байгаа бөгөөд байгууллагуудыг ажлаа цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулах зөвлөмж өгөөд байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Харин бусад өдрүүд буюу тавдугаар сарын 6, 8-ны өдрүүдэд “Коронавирусын халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт команд штабын сургуулийг зохион байгуулж, коронавируст халдварын тохиолдолд авах арга хэмжээний талаар төрийн болоод олон улсын байгууллагын хамтын ажиллагааг хэлэлцэнэ. Мөн “Коронавирусын халдварт цар тахалын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спортын ордныг түшиглэн эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлгийг дуурайлган үзүүлэх бол ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэнэ.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21