Төрийн байгууллагууд амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй

2020-02-14 84 0

Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Батлут энэ сарын 12-нд А/86 дугаар захирамж гаргаж холбогдох газар, хэлтэс, албадад хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгавар өгсөн.

Тухайлбал, Караоке, баарны үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, согтууруулах ундааны борлуулалтад цагийн хязгаарлалт хийх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, зах, худалдааны төвүүд, нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны байруудад ариутгал, халдваргүйтэл хийх ажлыг тогтмолжуулах талаар захирамжид туссан юм. Мөн амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэгдсэн.

Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байна. Түүнчлэн амны хаалт хэрэглээгүй иргэдэд үйлчлэхгүй байгаа юм. Иймд иргэд та бүхэн төрийн үйлчилгээг авахдаа амны хаалтаа хэрэглээрэй.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27