БНСУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд анхаарна уу

2020-02-05 145 0

БНСУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын тархалтын эсрэг 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна.

БНСУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд анхаарна уу.

1. БНХАУ-ын Хубэй мужид сүүлийн 14 хоногт аялсан БНСУ болон гадаадын иргэд БНХАУ-аас шууд болон гуравдагч орны нутаг дэвсгэрээр дамжин БНСУ-д ирэх тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй.
· БНСУ-ын хилийн мэдүүлэх хуудсанд БНХАУ-ын Хубэй мужид аялсан тухайгаа тэмдэглэсэн иргэн, Хубэй мужийн захиргаанаас олгосон гадаад паспорттай хятад иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх,
· Үхань хотод суугаа Ерөнхий консулын газраас өмнө олгосон БНСУ-ын визийг түр хугацаагаар хүчингүйд тооцох,

2. БНХАУ болон бусад гуравдагч орноор дамжин ирж байгаа солонгос болон гадаадын иргэдийг БНСУ-ын хилээр тусгай журмын дагуу нэвтрүүлнэ.
· Иргэдийг тусгай гарах гарцаар гаргах бөгөөд БНСУ-д оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг газар дээр нь шалгаж, нягтална.

3. Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд гадаадын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог байсан зохицуулалтыг түр хугацаагаар зогсоов.

4. БНХАУ-д буй БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэдэд тавих шаардлагыг чангатгах болно. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээний баримтыг шаардах болно.

5. БНСУ-ын Цагаачлалын алба, Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх албанаас хамтран 1345 шуурхай утсаар тус улсад буй гадаад иргэдэд зориулан 20 хэл дээр шинэ коронавирусын талаар зөвлөгөө, орчуулгын үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.

 

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27