Итали технологиор нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллана

2020-01-22 501 0

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шинээр томилогдсон Итали Улсын Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзлаа. Сайд Д.Цогтбаатар Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсонд баяртай буйгаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл, гадаад худалдааны өнөөгийн байдлын талаар танилцуулав.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, Монголын арьс, шир, ноос, ноолуурыг Италийн өндөр технологитой хослуулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулж, гуравдагч зах зээлд гаргах чиглэлээр ажиллахаар талууд тохиролцов.

.

Өнгөрсөн оны 2 дугаар сард Нэхмэлийн салбарт хамтран ажиллах тухай эрмэлзэх бичигт талууд гарын үсэг зурснаар Монгол, Италиийн Нэхмэлийн технологийн төвийг Монгол Улсад байгуулах эрх зүйн боломж бүрдсэн. Үүнийг ажил хэрэг болгохоор үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ экспортын барааны гарал үүслийг тодорхойлох, гарал үүслийн гэрчилгээ олгох тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ Элчин сайд Л.Ботта илэрхийлэв.

Түүнчлэн энэ онд тохиож буй Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулах соёл, урлагийн ажлын талаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

Үндэсний их баяр наадам зохион байгуулсан дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгий

2026-07-21

БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх оронд

2026-07-21

БЗД-ийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг гаргажээ

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анх

2024-10-18