Нэн ховор цоохор ирвэсийн арьс өндөр үнээр худалдах гэж байсныг таслан зогсоолоо

2020-04-06 158 0

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсийн гурван ширхэг арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан этгээдүүдийг илрүүллээ.

Гуравдугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэлгийн урд талын автомашины зогсоол дээр эдгээр арьсыг худалдахыг завдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хууль бус ангийн түүхий эд тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатуулан үзлэг хийж, цоохор ирвэсийн түүхий эд 3 ширхэг хөлдөөсөн арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13