Сайд Д.Сарангэрэл Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

2020-02-11 523 0

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шинэ Коронавирүсийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний талаар болон хамтран хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн хэрэгжилтийн явцын талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ Коронавирүсийн халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд эмнэлгийн ор дэлгэх түүнтэй холбоотойгоор шаардагдах эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх асуудал чухал байгааг онцолж энэ чиглэлд тодорхой дэмжлэг үзүүлэхийг Дэлхийн банкнаас хүсэв.

Уулзалтын явцад талууд энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд Суурин төлөөлөгч ноён Андрей Михнев Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд санхүүгийн дахин төлөвлөлт хийх замаар тодорхой тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой болохоо илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13