Туул голын мөсөнд цөмөрсөн хоёр автомашиныг татан гаргажээ

2020-01-10 162 0

Туул голын мөсөнд хоёр автомашин цөмөрч суусныг Онцгой байдлын аврагчид татан гаргажээ. Тодруулбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлага өчигдөр Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 45 минут ажиллаж татан гаргажээ.

Мөн Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Тэрэлжийн гүүр”-ний баруун талд иргэн Г-гийн жолоодож явсан “Старекс” загварын суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрсөн /10 зорчигчтой/ тухай дуудлагыг өчигдөр авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч ажиллаж, автомашиныг татан гаргасан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Харин нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13