Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ

2020-01-22 140 0

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Сонгино хайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах ‘”Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа.

Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд 39 алба хаагч хамрагдсан юм.

Хээрийн нөхцөлд 120-125 см мөсийг цоолж, 7-9 метрийн гүнд усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэрэг дадлага сургуулийг хийлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Нийслэлд 4600 айлыг шинээр цахилгаанд холбоно

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ онд 4600 айлыг цахилга

2026-03-27

Дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээлснээр, дөрөвдүгээр сарын эхээр

2026-03-27

Байт харвааны Азийн цомын холимог хосын төрөлд монголчууд түрүүллээ

Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотод байт харвааны дэлхийн

2026-03-27