“Х.Наранжаргалыг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагналаа

2019-05-02 170 0

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Глоб Интернэшнл төв ТББ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан тус төвийн тэргүүн, үүсгэн байгуулагчдын нэг Хашхүүгийн Наранжаргалыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 тушаалаар “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж өнөөдөр (2019 оны 05 дугаар сарын 02-нд) гардууллаа.

Глоб Интернэшнл Төв ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдэх эрхийн чиглэлээр сүүлийн 20 гаруй жил тасралтгүй ажиллаж, Монгол Улсад 200 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн хүний эрхийн зүтгэлтэн юм.

Тэрбээр “Хэвлэлийн эрх чөлөө”, “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө”, “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө”, “”Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийг мониторинг ба Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь”, “Хүйн радио”, “Үндэсний цөөнхийн мэдээлэл авах эрхийг хөгжүүлэх нь”, “Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь” зэрэг олон тооны нөлөөллийн аян, сургалт, судалгаа, хараат бус илтгэлүүд, соёл гэгээрлийн төслүүдийг удирдаж, хэвлэлийн эрх чөлөөний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүний эрхийн хамгаалагч болохыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга онцоллоо.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгийг хүний эрхийн чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан хүний эрхийн зүтгэлтнүүдэд олгодог журамтай юм.

Холбоотой мэдээ

Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалт энэ сарын 15-наас эхэлнэ Tweet

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-

2026-08-13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17) Монгол Улсад 20

2026-08-13

ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ҮНИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Үндэсний стандартыг худалдан

2026-08-13