Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб цагийн байдалд дадлага сургуулилалт хийж байна

2020-05-06 411 0

​“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт эхэллээ.

Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт Захиргаа санхүүгийн баг, Мэдээллийн аюулгүй байдлын баг, Төлөвлөлтийн баг, Хангалтын баг, Үйл ажиллагааны багууд цагийн байдал дээр ажиллалаа.

Цагийн байдлын мэдээллээр “Чингэлтэй дүүрэгт 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр томуугийн тандалтаар 38 сорьцонд БХ-ПГУ аргаар шинжилгээ хийхэд 3 хүний сорьцонд SARS-CoV-2 вирус илэрсэн. Энэ нь Монгол Улсын хүн амын дунд коронавируст халдварын эхний тохиолдол бүртгэгдэж байна. ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний багийн тандалт судалгаагаар батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтал 29 хүнийг илрүүлснээс 11 нь гэрийн хавьтал, 18 нь гадуур хавьтал байна” гэсний дагуу Шуурхай штаб ажиллав.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Энэхүү дадлага сургуулилалтын үеэр үүсэж болзошгүй нөхцөл байдлыг судлах, асуудлуудыг илрүүлэх, түүнд авах хариу арга хэмжээг авч, ажиллах дадлага сургуулилалт болж байна. Дадлага сургуулилалтад Чингэлтэй дүүргийн 3000 гаруй алба хаагчид ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 19 хорооны 150 мянган иргэн дадлага сургуулилалтад хамрагдах юм” гэдгийг хэллээ.

“Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

Э.Билгүүн: Монголд өмнө нь тавигдаж байгаагүй “саунд драм”-д 30 яруу найрагчийн бүтээлийг эш татна

 -Дэлхийн театрын өдөрт- Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй

2026-03-27

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30