Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависит Имарт-д зочиллоо

2022-09-03 17 0

Тайландын хаант улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд ноён ЖУРИН ЛАКСАНАВИСИТ тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монголын ТОП 100-н аж ахуйн нэгжүүдийн нэг, “Скай Хайпермаркет” ХХК-н Имарт дэлгүүрт зочиллоо.

Дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Тайландын Хаант Улсын Шадар Сайд Журин Лаксанависит: “Тайланд улсад үйл ажиллагаа явуулдаг хайпермаркетуудтай харьцуулахад харьцангуй том , зай талбай ихтэй юм байна. Манай улсад үйлдвэрлэгдсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг борлуулж байгаад баяртай байна.

Цаашдаа Тайланд улсын бараа бүтээгдэхүүнүүдийг илүү олон нэр төрлөөр худалдаална гэдэгт итгэлтэй байна” гэжээ Мөн Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Монгол улсын хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилготой ажилладаг Имартчуудад амжилт хүссэн байна. Энэ үеэр мөн Тайланд бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, Монгол хэрэглэгчдэд танилцуулах боломжуудын талаар санал солилцжээ.

Холбоотой мэдээ

Г.Билгүүн: Стандарт бол шинэ цагийн соёл

Манай улсад мөрдөж байгаа үндэсний стандартуудын ердөө 40 хувь нь олон улсын стандарттай уялдаж нийц

2024-09-30

Г.Ууганбаяр: Зөв төлөвлөж, төсвийг оновчтой зарцуулах л ёстой

Нийтийн албан тушаал хашина гэж угтаа их өөр зүйл. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд орон нутг

2024-09-30

Хөгжлийн бэрхшээлтэй 650 хүн хиймэл гар, хөлтэй болно

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслөөр хөгжли

2024-09-27