Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

2024-08-21 35 0

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Бавуудоржийн Баасанхүү Мөнгөн медалийн эзэн болж Монгол улсынхаа төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулан бахдам амжилт үзүүлсэн билээ.

‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп болон ‘‘Баттүшиг ба Цэлмүүн’’ сан хамтран Б.Баасанхүү тамирчны гаргасан амжилтын өндрөөр үнэлэн дасгалжуулагч багш М.Бундмаа-н хамт хүлээн авч уулзаж баяр хүргэн, спортын амжилт хүсэж 100,000,000₮-өөр урамшууллаа.

“Скай Хайпермаркет’’ХХК, Скайтел Групп, МАК компаниуд нь МҮОХ-ны ‘‘Мөнгөн түнш’’ байгууллагууд бөгөөд спорт Олимпизмыг дэмжих, Монголын баг тамирчдыг Азийн наадам болон Олимпын наадамд оролцуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласаар ирсэн. Үүний нэг жишээ нь Парис хотноо “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхэд багагүй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн явдал юм.

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21

​Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг’’ сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцлоо

Имарт хайпермаркет нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд  2023

2024-05-17