“Лозанн-2020”: Монголын биатлончид түүхэн амжилт гаргалаа

2020-01-16 463 0

Залуучуудын өвлийн олимпийн III наадам энэ сарын 9-22-ны өдрүүдэд үргэлжилж байна. Монголын баг тамирчид энэ удаагийн Залуучуудын өвлийн олимпийн наадамд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд гүйлтийн цана, биатлоны төрөлд нийт зургаан тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорьж байна.

Биатлоны тэмцээний дүн:

Э.Энхсайхан:

– 12.5км – 36:50.9/+2:41.5/ – /99 тамирчин уралдсанаас 12 дугаар байр/

– 7.5км – 22:27.3/+3:03.5/ – /99 тамирчин уралдсанаас 49 дугаар байр/

Ч.Бямбасүрэн:

– 10км -46:48.2/+14:21.5/ – /97 тамирчин уралдсанаас 87 дугаар байр/

– 6км – 24:01.9/+5:06.4/ – /97 тамирчин уралдсанаас 83 дугаар байр/

Ийн “Лозанн-2020” биатлоны эрэгтэйчүүдийн 12.5 км-ын зайд нийт 99 тамирчин тамирчин өрсөлдсөнөөс Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарсан нь Ази тивийн орнуудаа тэргүүлж, Монголын биатлончдоос түүхэн амжилтыг бүтээсэн юм.

Сонирхуулахад, Монголын баг тамирчид анх удаа “Инсбрук – 1964” Өвлийн IX олимпийн наадамд тоосоо өргөхдөө биатлоны 20 км-ын зайд Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан нар оролцож, нийт 87 биатлонч уралдсанаас Б.Дамдинжав 31 дүгээр байрт шалгарч байсан түүхтэй. Эрхэм уншигч та .

Холбоотой мэдээ

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21

Говьсүмбэр, Дундговь аймгуудын залуучуудын спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын санаачилгаар Говьсүмбэр, Дундговь аймгуудын залуучуудын спорты

2023-12-06

Хүндийн өргөлтийн улсын аваргууд тодорлоо

Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ хоёр өдө

2022-01-10