Монгол Улс коксжих нүүрсний экспортоороо Австралийн өмнө гишгэжээ

2019-04-27 464 0

2019 онд уул уурхайгаас олох орлого 2018 оны батлагдсан түвшнээс 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, гурван их наяд төгрөгт хүрнэ гэж төсвийн төсөлд тусгасан байна. Энэ онд уул уурхайгаас олох орлогын 86 хувийг зөвхөн зэс, нүүрснээс бүрдүүлэхээр төлөвлөөд буй.

Тодруулбал, энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж,  зөвхөн энэ салбараас гэхэд л 1.3 их наяд төгрөг  төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Энэ нь нүүрсний экспортын хэмжээ эрс нэмэгднэ гэсэн хандлагатай уялдсан өөдрөг төсөөлөл юм.  Ингэхдээ  нүүрсний үнийг тонн тутмыг 75.9 ам.доллар байхаар  тооцож  дээрхи төсөөллийг гаргасан байдаг.  Дээрхи зорилгын хүрээнд  нүүрсний экспорт ч бас урагштай байгаа аж.

Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сард БНХАУ Монгол Улсаас анх удаа 3.3 сая тонн буюу хамгийн их хэмжээгээр коксжих нүүрс худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 44 хувиар өссөн дүн болж байгаа ажээ.  Энэ тухай мэдээллийг Bloomberg мэдээлжээ.

Гуравдугаар сард  БНХАУ  Австралиас 2.2 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Ингэснээр БНХАУ-д нийлүүлж байгаа коксжих нүүрсний хэмжээгээр Монгол Улс Австралийг ардаа орхижээ.

Харин  ОХУ гуравдугаар сард БНХАУ-д 417 мянган тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Үүнийг  өмнөх оны мөн үеэс 100 гаруй хувиар өссөн дүн хэмээн тодотгосон байна. ОХУ-ын хувьд хэдийгээр нийлүүлсэн нүүрсний хэмжээ  харьцангуй бага байгаа ч нийт өсөлтийн хувьд өндөр үзүүлэлт юм.

БНХАУ Австралийн нүүрсний  орж ирэх гол  далайн боомтууддаа  импортын тодорхой хязгаарлалт хийсэн бөгөөд энэ нь Монголын нүррсний эрэлтийг нэмэгдүүлэх  таатай боломжийг бүрдүүлээд байгаа юм.  Товчхондоо бол гуравдугаар сард Монголын  коксжих нүүрсний зах зээлд  үүлэн чөлөөний нар гийсэн үг юм.

Гэхдээ  Австриалийн нүүрсний импортыг  БНХАУ  гуравдугаар сарын сүүлчээс эргэн сэргээгээд байна.

Холбоотой мэдээ

Имарт дэлгүүр “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Скай Хайпермаркет ХХК буюу Имарт хайпермаркет нь "Цалинтай ээж" хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тодр

2024-08-22

Цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулна

Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017

2024-01-04