Хакүхо М.Даваажаргалд сахилгын шийтгэл оногдуулжээ

2019-04-27 514 0

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал гуравдугаар сард хаврын башёд түрүүлээд ярилцлага өгөх үеэрээ үзэгчдийг алга ташин уухайлсан нь сүмо бөхийн ёс зүйн дүрэм, уламжлалыг зөрчсөн гэж үзэн түүнд болон, дэвжээний багшид нь шийтгэл оноосон. Сүмо бөхийн холбооноос Хакүход сануулга өгч, дэвжээний багш Миягино ояакатагийн гурван сарын цалинг 10 хувиар хасах шийдвэрийг лхагва /2019.04.24/ гаригт гаргасан.

Сэтгүүлчид энэ талаар Хакүхогоос тодруулахад “Илүү их зүйлийг сурах ёстойгоо ойлголоо. Шинэ эринд шинэ Хакүхог та бүхэнд харуулах болно. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэж хэлсэн байна.

Харин Миягино ояаката “Энэ шавьдаа сайн зааж зөвлөөгүй миний алдаа. Хакүхог дахин ийм алдаа гаргахгүй гэж найдаж байна. Дахиж ийм зөрчил гаргавал түүний өдийг хүртэл хийсэн бүтээсэн амжилт нь юу ч үгүй болно. Бүр өөрийн гэсэн дэвжээтэй болох мөрөөдөл нь ч үгүй болохыг үгүйсгэхгүй. Энэ удаад харин ч хөнгөн шийтгэл оноолоо. Ер нь бол намайг ажлаас минь халж, Хакүхог дараагийн башёд барилдах эрхийг нь хасах байх гэж бодож байсан. Тэр өдөр Хакүхогийн хийсэн үйлдлийг хараад би үнэхээр гайхсан. Би энэ бүхнийг түүнд анхааруулж хэлсэн болохоор дахиж алдаа гаргахгүй байх” хэмээн хэлжээ.

Дашрамд дурдахад Хакүхо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ гаргаад байгаа юм. Зодог тайлсныхаа дараа сүмогийн ертөнцдөө үлдэж, өөрийн дэвжээг байгуулахын тулд заавал Японы иргэншилтэй байх ёстой учир ийнхүү шийдвэр гаргасан билээ.

Холбоотой мэдээ

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21

Говьсүмбэр, Дундговь аймгуудын залуучуудын спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын санаачилгаар Говьсүмбэр, Дундговь аймгуудын залуучуудын спорты

2023-12-06

Хүндийн өргөлтийн улсын аваргууд тодорлоо

Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ хоёр өдө

2022-01-10