Жүжигчин Г.Ананд согтуугаар машин жолоодож яваад хүний аминд хүрчээ

2020-01-20 43 0

2020.01.16-ны шөнийн 05:50 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их Монголын гудамжинд асфальтан замд Toyota Premio маркийн А жолоочтой автомашин, Mercedes Benz маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 45 настай, эрэгтэй, А нас барсан ноцтой осол гарсан.

Осол гаргасан Mercedes Benz маркийн автомашиныг жолоодож явсан А гэх хүн нь залуу жүжигчин Г.Ананд байжээ. Тэрбээр осол хийх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин мөргүүлсэн Toyota Premio маркийн автомашины жолооч газар дээрээ амиа алдсан юм.

Г.Анандын хувьд “Single ladies-3” кинонд тоглосноор жүжигчний кариер нь эхэлж, олны танил болсон нэгэн билээ. Уг хэргийг одоо Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Холбоотой мэдээ

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-г

2024-12-09