Худалдааны төвүүд дээр урьдчилан сэргийлэх шалгалт хийгдлээ

2020-02-03 35 0
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/13 дугаартай Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Экомогул ХХК-ийн Амгалан худалдааны төв, “Маркетплэйс менежмент” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөвлөмж сэрэмжлүүлэг хүргүүллээ.

Шалгалтын явцад дээрх аж ахуйн нэгжийн удирдлага, эрүүл ахуйч эмч болон дотоод хяналтын ажилтныг байлцуулан нийт 50 гаруй түрээслэгч иргэдийн үйл ажиллагааг шалгахад хүнсний түүхий эд бүтээгдэхүүн бүрд ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлөөгүй, Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ холбогдох дүрэм журам стандарт мөрдөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-г

2024-12-09