“БӨГТӨР ЖДҮ” НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА

2020-02-05 535 0

Баялаг бүтээгчдийн дэмжих холбооны дэмжлэгтэйгээр “Бөгтөр ЖДҮ” ном уншигчдын гар дээр өнөөдрөөс очиж байна. Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн туулсан зам, ололт амжилт, саад бэрхшээлийг тус номонд багтааснаас гадна яагаад энэ салбарыг хөгжүүлэх ёстойг баримт түшин энгийн ойлгомжтойгоор өгүүлжээ.

1992 оноос суурь нь тавигдсан Монголын  ЖДҮ эрхлэгчдийн өнгөрсөн хугацаанд  туулсан замыг бид 2018 оноос сайн мэдэх болсон. 2018 онд төрийн өндөр албан тушаалтнууд болон УИХ –ын нэр бүхий гишүүд  ЖДҮ-чдэд зориулсан жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг эрх мэдлээ ашиглан авч, олон хүний боломжийг хулгайлсан баримтууд ил болсноор нийгэм ЖДҮ эрхлэгчдэд анхаарал хандуулж эхэлсэн юм. Энэ бүхнийг өнөөдрөөс уншигчдын хүртээл болгож байгаа “Бөгтөр ЖДҮ” номын эхний бүлэгт олон талын эх сурвалжтай өгүүлжээ. Түүнчлэн номын 2,3-р бүлэгт улсын эдийн засгийн тодорхой хувийг нуруун дээрээ үүрч ажлын байр бий болгодог ЖДҮ эрхлэгчид эрх мэдэлтнүүдээс болж  өнгөрсөн хугацаанд ямар их боломжоо алдсаныг , цаашлаад энэ салбарыг монгол улс яагаад хөгжүүлэх ёстойг өгүүлсэн байна.

Монгол улс жижиг, нээлттэй зах зээлтэй. Гэхдээ энэ зах зээлд ЖДҮ эрхлэгч бүр өсөж  хөгжиж чаддаггүй муу жишиг давтагдаж иржээ. Яагаад хөгжиж чаддаггүйг ч “Бөгтөр ЖДҮ” ном олон талын судалгаа , баримттайгаар тайлбарлажээ. Энэ утгаараа тус салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж хөндлөнгийн судлаачид дүгнэж байна. Түүнчлэн урьд өмнө нь ЖДҮ эрхлэгчдийн тухай цогц мэдээлэл судалгаа бүхий ийм ном гарч байгаагүй учир энэ төрлийн ном эрэлт ихтэй байжээ. “БӨГТӨР ЖДҮ” ном энэ эрэлтийг нөхөж гарч ирснийг номын мэргэжилтнүүд онцолж байна.

Зохиолч: З.Цэлмэг, Б.Бямбасүрэн
Редактор: И.Рэнчинханд

“Бөгтөр ждү” номыг “Аз хур” “Мир”, “Интерном”,  “Аз орчлон”,  Блью скай” номын дэлгүүрүүдийн бүх сүлжээгээр худалдаалж байна.

Үндсэн үнэ: 24,900 ₮
19001950 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ

Холбоотой мэдээ

С.Удвал ахайтны дүрийг мөнхөлсөн уран бүтээл

Монгол Улсын Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Эм

2022-02-27

“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд: Улаанбаатарыг “Дэлхийн номын нийслэл” болгохоор зорьж байна

29 дэх удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар гурван өдөр үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийж б

2021-06-13