Ногдол ашгийг тараах ажиллагааг нарийвчлан тогтоолоо

2020-02-06 45 0

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хувьцаат компаниудын ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох асуудлыг хэлэлцэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувьцаат компаниудын ногдол ашгийг зөвхөн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар зуучлуулан тарааж байхыг нээлттэй хувьцаат компаниудын удирдлагуудад даалгахын зэрэгцээ хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх үүргийг брокерийн компаниудад үүрэг болголоо. /Тогтоолыг энд дарж үзнэ үү/

Өмнөх хугацаанд ногдол ашгийг зарим хувьцаат компани ажлын байран дээрээ тарааж байсан ба энэ нь компаниас ногдол ашиг тараах бүрт хувьцаа эзэмшигч тухайн компани дээр очиж авах, зарим тохиолдолд мэдээлэл аваагүйгээс ногдол ашгаа огт аваагүй зэрэг хүндрэл, бэрхшээлтэй байсан. Ногдол ашгийг нэгдсэн байгууллагаар зохион байгуулалттай зуучлуулан тараадаг болсноор тухайн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийн мөнгөн дүн төвлөрсөн хадгаламж дахь өөрийнх нь дансанд орох, төвлөрөх боломжтой болно.

Энэ тохиолдолд хувьцаа эзэмшигч ногдол ашгаа авахдаа брокерийн компанид хандан, мөнгө хүсэх өргөдлөө гаргаж өөрийн холбогдох банкны дансандаа шилжүүлэн, хаанаас ч авах боломжтой болох юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос энэ асуудлыг нарийвчлан тогтоож өгснөөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой бөгөөд уг шийдвэрийг биелүүлж ажиллахыг нийт ХК-ийн удирдлагуудад үүгээр анхааруулж байна.

 

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Холбоотой мэдээ

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-г

2024-12-09

Баянзүрх дүүргийн “Хүүхдийн зөвлөл“-ийн чуулган боллоо

Баянзүрх дүүрэг 2024 оны Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Хүүхдий

2024-12-03