“Азийн аялал жуулчлалыг дэмжих кино форум”-д оролцов

2020-02-07 395 0

Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр болсон Азийн аялал жуулчлалыг дэмжих хоёрдугаар кино форум (2nd Asia Destination Film Forum)–д Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцож улс орноо сурталчлав.

Форумын үеэр зохион байгуулсан сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, кино найруулагч Г.Эрдэнэбилэг нар тус тус илтгэгчээр оролцож, өөрсдийн мэдлэг туршлагаас хуваалцаж, салбарын чиг хандлагын талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн АНУ-ын Сан-Диегогийн олон улсын кино наадмын шагналт “Хийморь” уран сайхны киног тус арга хэмжээний үеэр толилуулсан нь улс орныхоо түүх, соёлыг Тайландын үзэгчдэд танилцуулж сурталчилсан таатай үйл явдал болов. Мөн өдөр “Монгол шорлог” арга хэмжээ зохион байгуулж, монгол хоолоор ирсэн зочдыг дайлж, Монголын үндэсний урлагийн тоглолтыг сонирхуулав.

Түүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан нар Монгол орны аялал жуулчлалыг Тайландад таниулан сурталчлах зорилгоор Бангкокийн “Хаятт Реженси” зочид буудалд 2020 оны 1 дүгээр сарын 29-нд зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд оролцож хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээний төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулав.

 

Холбоотой мэдээ

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Өсвөр үеийнхний хөгжил, оролцоог бодитоор дэмжих зорилготой “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн нээлт боллоо

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2023.11.25) Төрийн ордонд боллоо. Хөтөлбөрийг М

2023-11-25

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газа

2023-11-10