Шалган нэвтрүүлэх товчоодод халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг зохион байгуулна

2020-02-07 23 0

 

Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт тодорхой обьектуудад халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг хийх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас /2020.02.07/ халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй нэр бүхий 37 аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулсан хурал зохион байгууллаа.

Улаанбаатар хотод ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 5630 аж ахуйн нэгж, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 3488 аж ахуйн нэгж байгаа бөгөөд дээрх халдваргүйжүүлэлтийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нэгдсэн зохион байгуулалтад орж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах юм.

Мах махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг томоохон зах худалдааны төвүүдээс гарч буй их хэмжээний малын сэг зэм, арьс шир болон СХД-ийн 21-р хороо 361-ийн гарам орчимд үүссэн 6-7га малын сэг зэм өтгө бууцыг цэвэрлэх ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газар хариуцан ажиллаж байна.

Хуралд УБЗАА, НМХГ, НМЭГ, НЭМГ-ын холбогдох албан хаагчид оролцсон бөгөөд аж ахуйн нэгжүүдийн бэлэн байдал, халдваргүйжүүлэлтэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл, ариутгалын бодис, материалын нөөц зэргийг тооцож хүн хүчийг тодорхойлон өгч дахин хуралдах шийдвэр гарав.

Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар нь шалган нэвтрүүлэх товчоод, төмөр замын өртөө, автобус тээвэр, орон нутгийн нислэг, ахуйн үйлчилгээний төвүүдээр нэвтэрч буй хүмүүсийг хариуцан урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг зохион байгуулж хяналт тавин ажиллаж байна. Энэхүү ажилд Зам тээврийн яам хамтран холбогдох байгууллагууд өөрсдийн дотоод бүтцээрээ дамжуулан олон улсын хорио цээрийн дэглэмд заасны дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээг мөрдөн ажиллах юм.

Мөн Корона вирусээс урьдилан сэргийлэхээс гадна БНХАУ-д дэгдээд буй шувууны томуугаас сэргийлэх зорилгоор УБЗАА, НМХГ, НМЭГ хамтран томоохон зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй гахай, тахианы махны одоо байгаа нөөцийг тодорхойлох ажлыг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Холбоотой мэдээ

АМАР БАЙНА УУ 2024” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОЖ БУЙ ЖДҮ ЭРХЛЭГЧИД БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА

АМАР БАЙНА УУ 2024” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОЖ БУЙ ЖДҮ ЭРХЛЭГЧИД БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ҮЙЛДВЭРИЙН

2024-02-04

СУРВАЛЖИЛГА: “Амар байна уу”-д хүний хэрэгцээт бараа цөм бүрэн цуглажээ

Нийслэлийн ЗДТГ-аас Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, хэрэглэгчдийг харин үндэсний үйлдвэрлэ

2024-02-02

Имартад MR_Papa korean street food нээгдлээ

"Имарт" хайпермаркет нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэглээг үргэлж сайжруулж, чанартай бараа бүтээгдэхүүний

2024-01-18