“Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилаас дээж авч шинжилж байна

2020-02-12 29 0

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу “Улаанбаатар гурил” ХХК-ийн Баянгол дүүрэгт байрлах гурилын агуулах, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах гурилын гэрээт борлуулагчийн агуулахад хяналт шалгалт хийлээ.

“Улаанбаатар гурил” ХХК-ийн агуулахад байгаа гурил болон агуулахын хог хаягдлаас нийт 10 дээж, гэрээт борлуулагч иргэний агуулахад байгаа гурил болон агуулахын хог хаягдлаас 4 дээж, иргэний худалдан авсан гурилнаас тус бүр дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүн гараагүй, хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

Холбоотой мэдээ

АМАР БАЙНА УУ 2024” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОЖ БУЙ ЖДҮ ЭРХЛЭГЧИД БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР БОРЛУУЛЖ БАЙНА

АМАР БАЙНА УУ 2024” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОЖ БУЙ ЖДҮ ЭРХЛЭГЧИД БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ҮЙЛДВЭРИЙН

2024-02-04

СУРВАЛЖИЛГА: “Амар байна уу”-д хүний хэрэгцээт бараа цөм бүрэн цуглажээ

Нийслэлийн ЗДТГ-аас Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгчийг дэмжих, хэрэглэгчдийг харин үндэсний үйлдвэрлэ

2024-02-02

Имартад MR_Papa korean street food нээгдлээ

"Имарт" хайпермаркет нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэглээг үргэлж сайжруулж, чанартай бараа бүтээгдэхүүний

2024-01-18