Олон нийтийн газар цэр шүлсээ хаясан иргэнд хариуцлага тооцно

2020-02-12 345 0

Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжинд томуу, томуу төст өвчин болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад даалгажээ.

  .   Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

П.Өлзийнаран : Дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардлыг бууруулж иргэд, ажиллагсдын цалинг нэмэгдүүлнэ

Та утаагүй түлшний талаар байнга ярьж бичиж байгаа харагддаг.  Хэлээд байгаа санааг чинь аваад х

2025-02-13

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намай

2025-02-06

ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2024.12.20/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Залуучуудын зохистой хөдө

2024-12-23