ФОТО: 24 сая хүн амтай Шанхай хотын эл хуль байдал

2020-02-12 355 0

Коронавирусын тохиолдол Эх газрын Хятадаас гадна дэлхийн 28 улсад бүртгэгдээд байгаа билээ.  Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ний 08:30 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо 45,168 хүрч, нас барсан хүний тоо 1115 болжээ.

Энд тэндэхийн барилга байгууламжид зочин угтагч, хамгаалалтын ажилтан, үйлчлэгчдээс өөр хэн ч алга.

Харин энэхүү өвчний дэгдэлтийн улмаас хөл хорио тогтоосон Шанхай хотын гудамж талбай ямар дүр зурагтай байгааг уран бүтээлч Никоко дурандаа буулгажээ. Шанхай бол Хятад улсын хамгийн том төдийгүй дэлхийн хамгийн их хүнтэй хот юм.

“Нэг хүнтэй хот” хэмээн нэрлэсэн энэхүү гэрэл зургийн төслөөрөө 24 сая хүн амтай Шанхай хот халдварт өвчин дэлгэрсэн энэ цаг үед бодит байдал ямар байгааг харуулахыг зорьжээ. Тэрээр тэмдэглэлдээ “Хүмүүс гэрээсээ ч хамраа цухуйлгахгүй бүгэж, өмнө нь дугуйтай, явган, автомашинтай гээд хүмүүс олноороо холхидог байсан гудамж талбай одоо хов хоосон болжээ. Энд тэндэхийн барилга байгууламжид зочин угтагч, хамгаалалтын ажилтан, үйлчлэгчдээс өөр хэн ч алга.

Би Шанхай хотод амьдраад зургаан жил болсон. Ахмадууд өглөө эрт бэлтгэлийн хувцастай олноороо нэгэн хэмнэлээр бүжиглэнэ. Шөнийн цагаар эмэгтэй хүн ганцаараа явахад ч эмээх зүйл байхгүй. Зүүн болон Зүүн Өмнөд Азитай холбогдоход хамгийн таатай хот. Энд иргэд бэлэн мөнгөний хэрэглээг халж мобайлаар төлөх аргад хэрхэн шилжсэнийг ч би энэ хугацаанд үзлээ. Жил бүр метроны шинэ буудлууд нэмэгдэж, олон нийтийн дугуйн хэрэглээ өдрөөс өдөрт өссөн. 1990-ээд онд хүмүүс Токиог ирээдүйн хот гэж хардаг байсан бол одоо тэгвэл Шанхайг нэрлэж болно” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11