Барселона испаний лигтээ түрүүлэв

2019-04-28 446 0

 

Испаний хөлбөмбөгийн Ла лигийн 2018-2019 оны улирлын аваргаар “Барселона клуб” тодорлоо. “Барселона клуб” урьд шөнө талбайдаа “Леванте”-ыг хүлээн авч, Л.Мессигийн оруулсан гоолоор ялалт байгуулж, хүснэгтийн тэргүүллээ хадгалан, 83 дахь оноогоо авсан. Ингэснээр Ла лигийн үлдсэн гурван тойргийн үр дүнгээс үл хамааран Испаний лигийн аваргаар тодорч байна. “Барселона клуб”-ын араас 35 тойргийн дараах байдлаар “Атлетико Мадрид клуб” 74 оноотой есөн онооны дутуу байгаа ч Испаний энэ улирлын аварга албан ёсоор тодорлоо.

Л.Месси тэргүүтэй “Барселона клуб” энэ жил хоёр, бүр цаашилбал гурван ч цом хүртэх боломжтой байгаа юм. Тэд Ла лигтээ түрүүлж, Испанийхаа цомын АШТ-ий шигшээд шалгарсан  бөгөөд аваргуудын лигийн хагас шигшээд Английн Ливэрпүүл багтай учраа таарад байгаа билээ

 

Холбоотой мэдээ

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21

Говьсүмбэр, Дундговь аймгуудын залуучуудын спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын санаачилгаар Говьсүмбэр, Дундговь аймгуудын залуучуудын спорты

2023-12-06

Хүндийн өргөлтийн улсын аваргууд тодорлоо

Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ хоёр өдө

2022-01-10