МОНГОЛ УЛС КОРОНАВИРУС ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ

2020-02-13 43 0

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлэхээр болсонтой холбогдуулан ОБЕГ-аас өнөөдөр /2020.02.13/ мэдээлэл хийлээ.

Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсын тойрон тархаж буй энэ үед аюулыг хэрхэн даван туулах, сэтгэлзүйгээ зөв удирдах талаар зөвлөмж өгнө. Ард иргэд тайван байх хэрэгтэй. ЭМЯ болон ДЭМБ-аас өдөр бүр шинэ коронавирусийн талаар мэдээлэл өгч байна. Айдас түгшүүр асуудлыг хүндрүүлэхээс биш сайн дүн өгөхгүй. Тиймээс онцгой байдлын үед мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээ, мэдээллийг дагаж мөрдөх нь зүйтэй.

ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Ц.Ганзориг “ОБЕГ-аас шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Засгийн газраас гаргасан штйдвэрийг танилцуулъя. Засгийн газрын 62 дугаар тогтоолд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны аравдугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.2, 11.3-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас тогтоох нь, Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх,  эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй” гэсэн  тогтоол гарсан. Өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын бачрыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4-т заасан арга хэмжээг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх, арга хэмжээг хэрэгжүүлэ ражиллахыг Гамшгаас хамгаалах алба, бүх шатны Засаг дарга, ААН байгууллагуудын удирдлагад үүрэг болгосон. Мөн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгасан. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж гарсан.

Удирдамжид, 

 

  1. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, шуурхай штаб байгуулах,
  2. Гамшгаас хамгаалах улс болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэх,
  3. Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдол хорио цээрийн дэглэм тогтоох,
  4. гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан, бэлэн байдлыг хангах,
  5. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэлбэрээр иргэдэд шуурхай хүргэх,
  6. Хэвлэл мэдээллийн байгууллагад шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдээллийг дараалал харгадзахгүй зохион байгуулах,
  7. Цагаан сарын баяртай холбоотой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох,
  8. Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийх,
  9. Гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах,
  10. Төрийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх ажиллах,
  11. Цагаан сарын баярын хүнс, барааны үзэсгэлэн худалдааг хориглох,
  12. Баар ресторан, нийтийн хоолны газрын үйлчилгээнд хязгаарлалт тогтоох,
  13. Олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар, урлаг, спортын арга хэмжээг зогсоох,
  14. Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх,
  15. ААН, байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах,
  16. Бараа үйлчилгээний үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх,
  17. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид тав хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг 17 чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Эдгээр 17 чиглэлийн хүрээнд бүх шатны байгууллагууд дагаж мөрдөнө.

Холбоотой мэдээ

Жүжигчин А.Туяа дуудлагаар хов базна

Та огт танихгүй хүнтэй өөд өөдөөсөө харж суугаад хов базмаар байна уу? Яг л таксины жолооч нартай ул

2022-06-21

Бэтмэн кино гарсан даруй 134 сая ам.доллар олжээ

Америкийн “Warner Bros” компанийн шинэ бүтээл “The Batman” кино нээлтээ хийсэн долоо хоногтоо Хойд А

2022-03-10

Гэрлэлтийн талаар ганцхан минутын кино олон улсын шагнал авчээ

Ираны 20 настай кино найруулагч Сайд Мохаммад Херадманд гэрлэлтийн талаар 60 секундийн кино хийсэн н

2022-01-12