Замын-Үүдэд саатуулсан 106 хүнийг зөвлөмжийн дагуу явуулахаар болжээ

2020-02-13 48 0

Ковид 19 вирусээс урьдчилан сэргийлэх ажил хийгээд хилийн боомт орчмын нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, тодорхой шийдвэр гаргах зорилгоор  аймгийн Онцгой комисс Замын-Үүдэд өнөөдөр ажиллаж байна.

Замын-Үүдэд шинэ коронвирусын тархалтын сэжигтэй тохиолдол илэрснийг ХӨСҮТ-т шинжлүүлсэний дагуу сорьц сөрөг буюу үгүйсгэгдсэн байдлаар гарчээ.

Тиймээс  улсын Онцгой  комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу Замын-Үүдэд галт тэргэнд саатуулсан 106 хүний биеийн байдлыг үзэж, ариутгал халдваргүйтгэлийг хийж, хүн тус бүрээр баталгааны хуудсыг бөглүүлэн, галт тэрэг дотор билет бичиж, Улаанбаатар руу явуулах бэлтгэл ажлыг хийж байгаа аж.

Баталгааны хуудаст тухайн иргэн 14 хоног гэрээс гарахгүй, эрүүл мэндээ сахин хамгаалах зэрэг тодорхой үүрэг хүлээж байгаа юм.

Холбоотой мэдээ

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-г

2024-12-09