Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

2020-02-17 393 0

Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

1. Компьютер болон хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоосон тул хүүхэд багачуудыг олон нийтийн газраар дагуулж явахүй байх

2. Иргэд БНХАУ-д хувийн хэргээр зорчихгүй байх

3. Айл өрх, байгууллагууд гэр, орон ажлын байрандаа ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг тогтмол хийх

4. Онцын шаардлагагүй бол олон нийтийн болон үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх, гадуур гарахдаа маск зүүж хэвших, нус, шүлс, цэрээ хаяхгүй байх,

5. Сар шинийн баяраар нэгдсэн золголт болон олон хүн цугларсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх.

6. Олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжааны үйл ажиллагааг зогсоосон тул уг шийдвэрт хамтарч хяналт тавих.

7. Коронавирус нь амьтнаас амьтанд, хүнд халдварлаж байгаа мэдээлэл байгаа тул золбин нохойг устгах, сул тавихгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх

8 Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, хэрэглэхээс татгалзах,

9. Эрчимжсэн мал аж ахуй, фермерийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн байгууллагууд мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт, ариутгал хийх

10. Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүж ариутгал тогтмол хийх, такси, нийтийн тээврийн хэрэгслийг ариутгаж халдваргүйжүүлэх

11 Амьтны гаралтай мах түүхий эд худалдан авч хэрэглэхдээ гарал үүслийн гэрчилгээ дагалдах бичиг баримт хаяг шошгыг сайтар шалгаж байх.

Холбоотой мэдээ

СХТТШ-ЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-аас 2024 онд Монгол ажилтан сонгон шалгаруулж авах цахим бүртгэлийн үйл ажиллагааг 2024 оны 02

2024-02-29

Иргэн та 1800-0724 дугаарт хандаж зөвлөгөө аваарай

Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дуудлагын нэгдсэн төв 1800-0724 утсанд хандаж өөрт т

2024-02-29

Метроны үнэ 1000 төгрөг байх тооцоо гарчээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлч

2024-02-29