Шинжлэх ухааны академиас уриалга гаргалаа

2020-02-19 38 0

Монгол Улсын Шинжлэх ухааны академиас дараах уриалгыг гаргалаа. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.

УРИАЛГА

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин гарч, хөршийн нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд багагүй бэрхшээл учирч, дэлхийн нийтэд томоохон сорилт тулгарч байна.

Монгол Улс, Монголын ард түмэн энэ хүнд цаг үед найрсаг хөрш БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг манай төрийн болон төрийн бус байгууллагуудаас уриалж байна.

Монгол улсын Шинжлэх ухааны академи нь БНХАУ-ын ШУА болоод эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай олон жил хамтран ажиллаж ирсэн бөгөөд одоо судалгааны 11 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Өнөөдрийн үүсээд буй хүнд нөхцөл байдалд бид хамтран ажилладаг хятадын  эрдэмтэн судлаачид, найз нөхдөө дэмжих зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын ажилтан албан хаагчид  нэг өдрийн цалингаа хандив болгон өргөхийн ялдамд, энэхүү сайн санааны үйлсэд нэгдэхийг нийт ажилтан албан хаагчид даа уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Холбоотой мэдээ

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-г

2024-12-09