Говь-Алтай аймгийн Засаг даргын өрөөнд хүн амиа алдсан хэрэг гарчээ

2020-02-19 26 0

2020 оны хоёрдугаар сарын 18-19 нд шилжих шөнө  Говь Алтай аймгийн Хүүхэд Залуучууд Гэр бүлийн хөгжлийн Газрын даргаар ажиллаж байсан иргэн Б амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал Говь Алтай аймгийн Засаг дарга н.Ренчиндорж,  Засаг даргын орлогч  Я.Эрхэмбаяр, Засаг Дарыг Тамгын Газрын дарга н.Отгонбаяр нар талийгаачтай хамт баяр тэмдэглэх нэрээр архи авчруулан ууж байгаад энэ хэрэг гарсан хэмээн хэвлэлээр мэдээлж байгаа юм.

Харин цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагаар, Хөгжил хорооллын гадаа автомашинд дотор хүн нас барсан дуудлага аймгийн цагдаагийн байгууллагад шөнийн 04.23 цагийн үед ирсэн байна. Талийгаач Б Тоёота приус маркийн машинд ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байдалтай олджээ.

ЦЕГ-ын хэвлэлийн ажилтан М.Мөнхшүр:

-Өнөөдөр өглөө үүрээр 4 цаг 20 минутын орчим иргэн автомашиндаа нас барсан гэсэн мэдээ ирсэн. Хэргийн газар ажиллаад 30-н настай Б. гэгч эмэгтэй нас барсныг тогтоосон. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга гэсэн субъектууд өрөөнд архи уусан тухай мэдээг шалгаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр хүмүүсийг бөөгнөрүүлж архидан согтуурсан тогтоогдвол цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцно. Үүний шалгаж байна. Шалгалтын ажилд хугацаа орно. Гэрчүүдээс мэдүүлэг авч байна.

Холбоотой мэдээ

П.Өлзийнаран : Дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардлыг бууруулж иргэд, ажиллагсдын цалинг нэмэгдүүлнэ

Та утаагүй түлшний талаар байнга ярьж бичиж байгаа харагддаг.  Хэлээд байгаа санааг чинь аваад х

2025-02-13

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намай

2025-02-06

ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2024.12.20/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Залуучуудын зохистой хөдө

2024-12-23