БНСУ-д байгаа монгол иргэд визээ сунгуулахдаа Бусан хотод суугаа Монгол Улсын Консулын газарт хандахыг тус улс дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдэгдлээ.
Мэдэгдэлд, “Монгол Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрээр 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-нийг дуустал Монгол Улс, БНСУ-ын хооронд бүх нислэгийг түр зогсоосон. Аялал, жуулчлал, эмчилгээний зорилгоор БНСУ-д ирсэн богино хугацааны визтэй иргэдэд Гадаадын иргэдийг хариуцсан Цагаачлалын албанд виз сунгаж байна. Тэгү хот, том Гванжу хот, Умард болон Өмнөд Гёнсан, Өмнөд Чолла мужид оршин суугаа иргэд визээ сунгуулах асуудлаар Бусан дахь Консулын газарт хандана уу” (Утас: (051)465-9996, 010-4966-7103) гэсэн байна.
Иргэдийг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ итгэмжлэл, иргэний бүртгэлийн зарим үйлчилгээг шуудангаар хийх зохицуулалтыг холбогдох хууль журмын хүрээнд боломжийн хэрээр хийж байна. Гэхдээ өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай зарим иргэний бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, санхүү, шүүх зэрэгтэй холбоотой итгэмжлэл үүнд хамаарахгүйг анхаарна уу. Лавлах утас: ЭСЯ-ны Консулын хэлтэс: 02-798-1950 гэжээ.
Монгол руу буцах, өмнө нь онгоцны тийз авсан иргэд Сөүл дэх МИАТ ТӨХК-ийн төлөөлөгчийн газартай холбогдоно уу. Шуурхай утас 010-5635-3366, 02-756-9761. БНСУ-д суралцдаг болон амралтаараа Монголд очоод эргэж ирж чадахгүй байгаа оюутнуудын визтэй холбоотой мэдээллийг Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны цахим хуудаснаас үзнэ үү гэсэн байна.
0 cэтгэгдэлтэй