Иргэдийн газрыг орон сууцаар чөлөөлсөн байршлуудад Ногоон орон сууцны хотхон байгуулна

2020-03-04 17 0

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах  ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг  орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин эзэмшил газраа орон сууцаар сольж буй иргэдэд байрных нь түлхүүрийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд гардуулан өглөө.

Газраа орон сууцаар сольсон эхний ээлжийн иргэд болох Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баянхошуу орчмын 310 гаруй иргэд  өнгөрсөн сарын 20-ны өдөр орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан билээ.Харин  өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах байршил буюу хуучнаар Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын хэсэгчилсэн талбайд 140 гаруй иргэд нэгдэн эзэмшил газраа орон сууцаар ийнхүү сольж байна. Өөрсдийн өмч хөрөнгөө үнэлүүлэн газраа орон сууцаар сольж буй иргэдийн хувьд сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлж байлаа. Учир нь дээрх байршил нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд 2013 онд хамрагдсан боловч одоог хүртэл орон сууцанд хамрагдаж чадаагүй байсан юм.

“НОСК” ХК-ийн зүгээс газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахдаа инженерийн дэд бүтцээр хангагдах боломжтой гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих зарчмаар хэрэгжүүлж байгаа юм. Учир нь дахин төлөвлөлт нэрээр 4-5 айлын газрыг чөлөөлөөд 2 блок 200 гаруй айлын өндөр давхарын орон сууц барих бус чөлөөлсөн талбай дээр олон улсын стандартын дагуу нэг хүнд ноогдох ногоон байгууламж, автомашины зогсоол нь хүртээмжтэй, нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ажлын байр зэргийг бүрэн шийдвэрлэсэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны хорооллыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ

СХТТШ-ЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-аас 2024 онд Монгол ажилтан сонгон шалгаруулж авах цахим бүртгэлийн үйл ажиллагааг 2024 оны 02

2024-02-29

Иргэн та 1800-0724 дугаарт хандаж зөвлөгөө аваарай

Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дуудлагын нэгдсэн төв 1800-0724 утсанд хандаж өөрт т

2024-02-29

Метроны үнэ 1000 төгрөг байх тооцоо гарчээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлч

2024-02-29