Америкийн ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын 3-нд болно

2020-03-04 384 0

АНУ-ын дараачийн удаагийн ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 11-р сарын 3-нд болох гэж байна. Энэ сарын 3-ны өдөр буюу мягмар гаригт ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны урьдчилсан сонгууль чухал үедээ орох юм.

Намын дотоод дахь урьдчилан сонгууль бол Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шат болох бөгөөд ердийн байдалд, сонгуулийн жилийн оны эхнээс 6-р сар болтол олон муж улсуудад явагддаг юм. Урт удаан хугацаанд, Америкийн зарим муж улс, гадаад дахь нутаг дэвсгэр нь ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан сонгуулийн үе шатны эхний хэсгийн нэгэн мягмар гаригийг сонгон хамтран цугларч, Бүгд Найрамдах Нам, Ардчилсан намын намын дотоодын урьдчилсан сонгуулийг хийдэг ажээ. Мөн өдрийн урьдчилсан сонгуулийн үйл ажиллагаа нь дамнасан газар нутаг өргөн, сонгогчдын тоо олон, олон талт шинжээр илүү, түүний үр дүн нь хоёр намын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдэд ихээр нөлөөлж байдаг тул олон нийтийн анхаарлыг маш их татаж, хэвлэл мэдээллийнхэн үүнийг “Сүпэр мягмар гариг” гэж нэрлэдэг юм.

АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Д.Тармп Бүгд Найрамдах Нам дахь байр суурь нь тогтвортой тул олон нийт тэрээр энэ “Сүпэр мягмар гариг”-т олон газарт болох Бүгд Найрамдах Намын сонгуульд ялалт байгуулж, дахин Бүгд Найрамдах Намын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч болно гэж төсөөлж байна. Иймээс олон нийтийн анхаарал Ардчилсан Намын дотоодын сонгуульд төвлөрч юм.

Энэ “Сүпэр мягмар гариг”-т Ардчилсан Нам Калифорния, Техас зэрэг 14 муж болон гадаадад байгаа Ардчилсан Намын хамт олон урьдчилсан сонгууль хийх болно. Урьдчилсан сонгуулийн үр дүн нь тус намын дотоодын урьдчилсан сонгуулийн байдлыг нэн их тодорхой болгох ажээ.

1-ний орой хүртэлх байдлаар, 6 хүн Ардчилсан Намын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг авчээ. 2-р сард, Айова, Нью – Гэмпшир зэрэг 4 муж улсын Ардчилсан Намын урьдчилсан сонгуульд Вермонт муж улсын Холбооны сенат Берни Сандерс Ардчилсан намд хамгийн олон санал авч, дэд ерөнхийлөгч асан Байден удаалжээ.

“Сүпэр мягмар гариг”-ийн дараа, бусад муж улс, гадаадад байгаа нутаг дэвсгэр болон нийслэл Вашингтоны Колумбия онцгой бүсэд болох урьдчилсан сонгууль буюу улс төрийн намын үндсэн шатны хурал нь, Ардчилсан намын бусад ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн “төлөөлөгчид”-ийг шийдэх болно, энэ явц нь 6-р сарын эхэн хүртэл үргэлжлэх ажээ.

Ямарваа өрсөлдөгч Ардчилсан Намын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр ялахыг хүсэж байгаа бол татаж хэлэхэд тус намын төлөөлөгчдийн талаас дээш хувийн саналыг олсон байх хэрэгтэй. Хэвээ Ардчилсан намын бүх Америкийн төлөөлөгчдийн их хурлын нэгдүгээр ээлжийн сонгуульд хагас тооноос дээших дэмжсэн санал авсан хүн гараагүй тохиолдолд Ардчилсан Намын бүх Америкийн хорооны гишүүн, Ардчилсан Намын Конгрессын гишүүд зэрэг 771 “Сүпэр төлөөлөгчид” санал оруулах эрхтэй болж, тэд бусад төлөөлөгчтэй хамтаар нэг ээлж буюу олон ээлжийн санал оруулалт хийж, хагас тооноос давсан хүнийг сонгон гаргах хэрэгтэй юм байна.

Урьдчилсан сонгууль дууссаны дараа, Бүгд Найрамдах Нам болон Ардчилсан Нам тусбүр Бүх Америкийн төлөөлөгчдийн их хурал хуралдуулж, хурлын гол үүрэг нь тус намын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн эцсийн нэр дэвшигчийг нотлон тогтоох бөгөөд ерөнхийлөгчийн сонгуулийн хөтөлбөрийг авч хэлэлцэж, батлах болно. Ардчилсан Намын Бүх Америкийн төлөөлөгчдийн их хурал нь 7-р сарын 13-16-ны өдөр Висконсин муж улсын Милуоки хотод зохиогдохоор болсон бол Бүгд Найрамдах намын Бүх Америкийн төлөөлөгчдийн их хурлыг 8-р сарын 24-27-ны өдөр Хойд Каролина муж улсын Шарлотта хотод хийхээр болжээ.

 

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11