СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ИРГЭДИЙГ БАТАЛГААТ ЗАМ ГҮҮРЭЭР ЗОРЧИХЫГ АНХААРУУЛЛАА

2020-03-04 26 0

Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн “Мөрөн” ус судлалын өртөөнөөс зарим гол мөрний мөс задарч байгаа тул иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа. Хөвсгөл нуур одоогоор нийтдээ мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал тосгон орчимд мөсний зузаан 102 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-14 см бага Ханх сум орчимд олон жилийн дунджийн орчимд байна.

Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон орчмоор мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болжээ. Хөвсгөлийн уулсаас эх авсан Үүр, Шишгэд, Бэлтэс гэрэг голын мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 2-73 см бага байна. Цаашид гол мөрнүүдийн мөсөн дээгүүр халиа тошин гүйх, мөс задарч мөсөн захтай болох, мөсний зузаан нимгэрч цөмрөх аюултай болж байгаа тул гол мөрөн нууруудын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ

СХТТШ-ЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-аас 2024 онд Монгол ажилтан сонгон шалгаруулж авах цахим бүртгэлийн үйл ажиллагааг 2024 оны 02

2024-02-29

Иргэн та 1800-0724 дугаарт хандаж зөвлөгөө аваарай

Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дуудлагын нэгдсэн төв 1800-0724 утсанд хандаж өөрт т

2024-02-29

Метроны үнэ 1000 төгрөг байх тооцоо гарчээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлч

2024-02-29