“COVID-19” халдварын эрсдэлийг тооцох үнэлгээг 21 аймагт хийв

2020-03-05 36 0

“COVID-19” халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийг тооцон үнэлэх аргачлалыг 21 аймагт хийв.

Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу салбар хоорондын түргэвчилсэн үнэлгээг аймгуудын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Санхүү төрийн сан, Тагнуулын газар, ХХААГ, Зооноз судлалын төв, Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, болон Боловсрол, соёл, урлагийн газрын хамтарсан “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүн хийв.

Үнэлгээгээр Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгууд “Маш өндөр”, бусад аймаг “Өндөр” эрсдэлтэй тодорхойлогдсон байна.

Аймаг бүр үнэлгээний дүн, хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаарх зөвлөмжийг аймгийн Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Зээлийн батлан даалтын сан 2024 онд

https://www.youtube.com/watch?v=w-OtKHF2l0M

2024-12-15

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-г

2024-12-09