“Монголын Элчин сайд нарын клуб” ТББ-аас УОК-т хандив гардууллаа

2020-03-11 417 0
“Монголын Элчин сайд нарын клуб” ТББ-ын төлөөлөл өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө. Энхтүвшинд бараалхан дэлхий даяар тархаад буй Коронавирус 19 хэмээх аюулт өвчинтэй тэмцэх, ард түмнээ энэхүү өвчний халдвараас сэрэмжлэн хамгаалах, сэргийлэн аврах талаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч буй холбогдох арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн захидлыг энэхүү амаргүй үйлсийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд зориулан МЭСК-ийн гишүүдээс чин сэтгэлийн хандив болгон өргөж буй арван сая төгрөгийн хамт гардуулан өгөв.

Шадар сайд Ө.Энхтүвшин уг захидал, хандивыг хүлээн аваад ойр холын олон улс гүрэнд хурдтай тархаж буй энэхүү аюулаас хилийн чанад амьдарч сурч, ажиллаж хөдөлмөрлөж, айлчлан зочилж, аялан зорчиж яваа монгол иргэдээ хамгаалах талаар Монголын дипломатуудын гүйцэтгэж буй үүрэг, гаргаж буй хүч чармайлтыг монголын төр засаг, түмэн олон өндөр үнэлж байдгийг илэрхийлэн талархаад уг хандивыг зориулсан үйлсэд нь зохих ёсоор ашиглах болно хэмээв.

Шадар сайдад бараалхахад МЭСК-ийн Ерөнхийлөгч, Бригадын генерал, Элчин сайд Д. Гэрэл , дэд Ерөнхийлөгч Элчин сайд Л.Удвал, тэргүүлэгч гишүүн Элчин сайд Х.Бэхбат нар байлцан Коронавирус 19 анх удаа Монголд илэрсэн явдал төр засаг, холбогдох яам, байгууллага, албадын зүгээс үүрэг хариуцлагаа улам чамбайруулах шаардлагатай байгааг харуулсан төдийгүй хувь хүн, иргэн бүр цаашид нэн хариуцлагатай, өндөр ухамсартай, хатуу сахилга журамтай байж болзошгүй аюул заналыг амжилттай гэтлэн давах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн Монгол Улсын Онцгой комиссын цаашдын ажилд амжилт хүсэв.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21