Гэхдээ энэ шийдвэрт Их Британиас бусад Европын бүх улс орон хамаарч байгаа ба дээрх шийдвэр орон нутгийн цагаар баасан гаригийн /2020.03.13/ шөнө хэрэгжиж эхлэх ажээ.
Мөн уг шийдвэр нь худалдаа, ачаа тээвэрт нөлөөлөхгүйг онцолсон байна. Түүнчлэн “Covid-19”-ийн халдвар авсан иргэддээ санхүүгийн тусламж үзүүлэх яаралтай арга хэмжээг авч эхлэхээ амласан байна. Уг ажилд 50 тэрбум ам.доллар төсөвлөхөөр төлөвлөж байгаа гэв.
АНУ-д өнгөрсөн шөнийн дотор 311 шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 1,300 давсан бол нас барагсдын тоо наймаар нэмэгдэж, 38 болжээ.
0 cэтгэгдэлтэй