Ирэх долоо хоногт сурагчдад 209 ТЕЛЕ ХИЧЭЭЛ хүрнэ

2020-03-13 373 0

Коронавирусийн дэгдэлт, тархалттай холбоотой ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулийг хөл хорионд оруулаад байгаа бөгөөд 29 улс орон сургалтын хэлбэрийг онлайнаар зохион байгуулж байгаагийн нэг нь Монгол улс юм.

Нийт 209 хичээл бичигдэж, дараа долоо хоног буюу гуравдугаар сарын 16-аас эхлэн телевизүүдээр гарна.

Мөн Теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгаа аж.

Гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд СӨБ, Бага боловсрол, Суурь боловсрол, Бүрэн дунд боловсрол, ЭЕШ, Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсролын нийт 209 хичээл бичигдэж, дараа долоо хоног буюу гуравдугаар сарын 16-аас эхлэн телевизүүдээр гарна.

Энэ удаагийн Теле хичээлийг 16 телевизийн уран бүтээлчид багш, дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагч болон БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид зэрэг зөвлөх, чиглүүлэгчид хамтран бүтээж байна.

Насан туршийн боловсрол, Тусгай хэрэгцээт боловсрол, Эрүүл мэндийн боловсрол, ЭЕШ гэсэн хичээлүүд бүх телевизүүдээр гарах бол, бусад хичээлүүд хуваарийн дагуу телевизүүдээрээ гарна. Тиймээс багш, эцэг эхчүүд та бүхэн хуваарийн дагуу хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэхэд анхаарлаа хандуулна уу. Харин дор бүрнээ хариуцлагатай хичээлээ хийхийг сурагч дүү нартаа зөвлөж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Холбоотой мэдээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Скай Хайпермаркет ХХК нь ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэ

2024-10-23

Хосбаярын ХОСЦЭЦЭГ: Бусдыг үргэлж сайн сайханд уриалж, үлгэрлэхийг хичээдэг

Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач? -Би 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав минь Бу

2024-09-30

Олимпын мөнгөн медальт тамирчин Б.Баасанхүүд ‘‘Скай Хайпермаркет’’ ХХК, Скайтел Групп, болон ‘‘Баттүшиг-Цэлмүүн’’ сан хамтран 100,000,000₮ гардууллаа

‘‘Парис-2024’’ зуны олимпын наадамд Жудо бөхийн төрлөөр эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд өрсөлдсөн Үндэ

2024-08-21