Монголын сайтын холбооны /МоСаХ/ дөрөвдүгээр чуулган өчигдөр /2019.04.30/ болж, холбооны удирдлагын баг, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилж, дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Монголын сайтын холбоо нь цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага бөгөөд энэ жил 10 жилийн ой нь тохиож буй юм. Тус холбооны ээлжит чуулганаа хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд чуулганаар дүрэм болон удирдлагын багаа шинэчилдэг уламжлалтай. Энэ удаагийн чуулганд холбооны нийт 72 гишүүн байгууллагын 66 байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан Э.Батхүү хийж хэрэгжүүлсэн ажлаа гишүүддээ танилцуулсан юм.
Мөн холбооны Хяналтын зөвлөлийн тайланг И.Цэвэлмаа танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар МоСаХ-ны дүрмийг шинэчилж баталлаа. Ингэхдээ холбооны ээлжит чуулганыг хоёр жилд нэг удаа зохион байгуулж байсныг гурван жил болгож өөрчлөн, удирдлагын багийн бүтцэд мөн өөрчлөлт оруулан Ерөнхийлөгч, тэргүүн дэд Ерөнхийлөгч, салбар чиглэл хариуцсан хоёр дэд Ерөнхийлөгчтэй байхаар батлав. Түүнчлэн холбооны Удирдах зөвлөлийг 15, Хяналтын зөвлөлийг 7 гишүүнтэй байхаар өөрчлөлт орууллаа. Дүрэмдээ өөрчлөлт оруулсны дараа Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдээ шинээр сонгож, Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нарыг сонгов.
Ийнхүү МоСаХ-г ирэх гурван жил удирдах Ерөнхийлөгчөөр INDER.MN сайтын захирал Л.Оюунтунгалаг 100 хувийн саналаар сонгогдлоо. Мөн тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр DORGIO.MN сайтын захирал Э.Батхүү, Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр NEWSPRESS.MN сайтын эрхлэгч Г.Улсболд, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр SHUDARGA.MM сайтын захирал Б.Цоожчулуунцэцэг нар сонгогдов.
МоСаХ-ны удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй байхаар дүрэмд заасан. Чуулганд оролцогчид
1. Б.Цоожчулуунцэцэг www.Shudarga.mn
2. Э.Батхүү www.Dorgio.mn
3. Л.Оюунтунгалаг www.Inder.mn
4. Д.Оюун-Эрдэнэ www.Tvmongolia.mn
5. И.Цэвэлмаа www.Todaynews.mn
6. Н.Гантуяа www.Zindaa.mn
7. Б.Түвшинтөгс www.Niisleltimes.mn
8. С.Хоролгарав www.Nuuts.mn
9. Ц.Байгалмаа www.Times.mn
10. Н.Энхцэцэг www.Shilen.mn
11. Г.Улсболд www.Newspress.mn
12. С.Ононтуул www.24tsag.mn
13. О.Чинзориг www.Wikimon.mn
14. Д.Оюунтуяа www.Dnn.mn
15. Э.Цэнд-Аюуш www.Urlag.mn нарыг МоСаХ-ны УЗ-ийн гишүүдээр сонгосон юм.
Үүний дараагаар МоСаХ-ны Хяналтын зөвлөлийн долоон гишүүнээр
1. Т.Оюумаа www.Tovch.mn
2. Г.Отгонжаргал www.Ipost.mn
3. А.Баярмаа www.Tac.mn
4. Г.Нянтайсанжаа www.Tvmongolia.mn
5. М.Гал-Арив www.Sonin.mn
6. М.Нарантуяа www.Newslive.mn
7. С.Энхтуул www.Niigmiintoli.mn нарыг сонгосон. Улмаар Монголын сайтын холбооын Хяналтын зөвлөлийн даргаар Нянтайсанжаа, дэд даргаар Отгонжаргал нарыг тус тус сонгосон юм.
МоСаХ-ны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Оюунтунгалаг тамгаа гардаж авсны дараа ирэх гурван жилд цахим сэтгүүл зүйн салбартаа үлгэрлэн ажиллаж, мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэхийг нийт гишүүддээ уриаллаа. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 10 жил, цахим сэтгүүл зүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж буй сэтгүүлч юм.
0 cэтгэгдэлтэй