Иргэдийн гомдлыг 115 дугаараар хүлээн авна

2020-03-13 73 0

Олон улсын хэрэглэгчийн өдрийг угтан ШӨХТГ-аас хэрэглэгчиддээ улам илүү хүрч ажиллах үүднээс “Хэрэглэгчийн утас -115” төлбөргүй ярианы дугаарыг албан ёсоор ажиллуулж эхэллээ.

Өнөөдөр МУ-ын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва болон бусад холбогдох албаныхан “Хэрэглэгчийн утас -115” -ны албан ёсны нээлтийг хийсэн юм.

Иргэд, хэрэглэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд “Хэрэглэгчийн утас-115” дугаарлуу ямар ч харилцаа холбооны операторын дугаараас үнэ төлбөргүйгээр ШӨХТГ-ын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд буюу худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаа, зах зээлийн шударга бус өрсөлдөөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн чансаа тогтоох, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тарааснаас, өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах, тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан зөрчил гаргасан зэрэг асуудлаар гомдол, санал гаргах боломжтой юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2016 оны 12 дугаар сард иргэд, хэрэглэгчдэд мэдээ, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, бусад аж ахуй эрхлэгчдийн хэрэглэгчийн үйлчилгээний төвүүдтэй нэгдсэн системд холбогдох, мөн хэрэглэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх оновчтой механизмыг бүрдүүлэх зорилгоор “Хэрэглэгчийн мэдээллийн 1284” төвийг байгуулж байсан.

Тус төв нь үүсэн байгуулагдсанаас хойш буюу 2017-2020 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 8469 иргэд, хэрэглэгчийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг 1800-1284 утсаар болон биечлэн хүлээн авч шуурхай шийдвэрлэн 96 090 500 төгрөгний мөнгөн хохирлыг барагдуулан ажиллаж байна гэж Монгол Улсын Шадар Сайдын ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

СХТТШ-ЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-аас 2024 онд Монгол ажилтан сонгон шалгаруулж авах цахим бүртгэлийн үйл ажиллагааг 2024 оны 02

2024-02-29

Иргэн та 1800-0724 дугаарт хандаж зөвлөгөө аваарай

Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дуудлагын нэгдсэн төв 1800-0724 утсанд хандаж өөрт т

2024-02-29

Метроны үнэ 1000 төгрөг байх тооцоо гарчээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлч

2024-02-29