Дундаж цалин 1.2 сая төгрөг болж, өмнөх улирлаас 76.3 мянган төгрөгөөр ӨСЖЭЭ

2020-03-13 399 0

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76.3 (6.5%) мянган төгрөгөөр нэмэгдлээ гэж ҮСХ мэдээллээ.

 

Дундаж цалин өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9%) мянган төгрөгөөр өсөхөд:

 

  • Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 139.8 (18.8%) мянган төгрөг
  • Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 163.7 (17.5%) мянган төгрөг
  • Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 427.2 (17.1%) мянган төгрөг
  • Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 181.5 (16.3%) мянган төгрөг
  • Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 115.1 (14.2%) мянган төгрөг
  • Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 102.9 (14.2%) мянган төгрөг
  • Боловсролын салбарынх 121.2 (13.8%) мянган төгрөг
  • Мэдээлэл, холбооны салбарынх 149.6 (13.6%) мянган төгрөг
  • Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 124.2 (13.5%) мянган төгрөг
  • Барилгын салбарынх 148.2 (13.2%) мянган төгрөг
  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарынх 101.9 (12.5%) мянган төгрөг
  • Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 185.8 (11.9%) мянган төгрөг
  • Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 144.8 (11.2%) мянган төгрөг
  • Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх 100.7 (11.0%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.

 

Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны дөрөвдүгээр улиралд 2010 оны дөрөвдүгээр улирлаас 3.3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 69.5 хувиар нэмэгджээ.

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагсдын:

 

  •  62.7 (9.2%) мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай
  •  79.1 (11.6%) мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай
  •  196.0 (28.9%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай
  • 159.3 (23.4%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай
  • 47.3 (7.0%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай
  • 135.4 (19.9%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны  дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 42 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 679.8 мянган ажиллагсад  хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.8%) мянгаар, өмнөх улирлаас 141  (0.3%)-ээр тус тус өссөн бол ажиллагсад  өмнөх оны мөн үеэс 27.5 (4.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 (0.8%) мянгаар буурчээ.

Холбоотой мэдээ

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

  Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт буюу 12-р са

2024-12-19

ИМАРТ ДРАГОН салбар 12 дугаар сарын 20–ны өдөр нээлтээ хийнэ

Шинэ оны босгон дээр Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох ‘‘Шинэ Улаанбаатар Бар

2024-12-18