“Тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагдсан иргэдийн гурваас нь COVID-19 илэрлээ”

2020-03-17 300 0

Эрүүл мэндийн яамнаас шуурхай хэвлэлийн хурал зарлалаа.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, коронавирусийн халдвар илэрлээ.

Эдгээр хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

Халдвар гарсан улс орноос иргэдээ авчирч байгаа тул эрсдэл байгаа гэж тооцоолсны дагуу бэлтгэлээ хангасан байсан. Иргэдийг нэг бүрчлэн тусгаарласан байгаа.

Францаас Берлинээр дамжин ирсэн хүний биеийн байдал хүнд байна. Германаас ирсэн хүний ойрын хавьтлын есөн хүнийг тусгаарласан” гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад гарах нь цаг хугацааны асуудал байсан тул иргэддээ зөвлөгөө зөвлөмжийг тогтмол хүргэсээр байна. Иргэдээ тайван байхыг хүсэж байна. Айж сандарч дархлаагаа бүү унагаарай” гэв.

Холбоотой мэдээ

“DRONECON-2025” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах

2025-01-17

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

  Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт

2024-12-20

ИМАРТ ДРАГОН салбарын нээлтийн урамшуулал зарлагдлаа

Олон нийтийн дунд томоохон хүлээлт үүсгээд байсан Имарт Драгон салбар энэ Баасан гаригт буюу 12-р са

2024-12-19