Монгол иргэдээ авчрах Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

2020-03-18 42 0

“МИАТ” ТӨХК-ийн Истанбул чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 06:50 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Чингис хаан олон улсын нисэх буудлын мэдээллийн ажилтнаас тодруулахад, онгоц Истанбул хотноо Улаанбаатарын цагаар 15:20 цагт бууж, Улаанбаатар хот руу эндхийн цагаар 16:40 цагт хөөрөн Улаанбаатарт 01:00 цагт буух төлөвлөгөөтэй байгаа тухай хэллээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон.

Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн юм.

Өнөөдрийн нислэг нь дөрөв дэх удаагийнх болж байна. Өмнө нь Сөүл, Токио, Москва-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр нийт 750 орчим монгол иргэнээ авчраад байгаа билээ.

Нислэгээр ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлаж, гарах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах юм.

Холбоотой мэдээ

СХТТШ-ЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-аас 2024 онд Монгол ажилтан сонгон шалгаруулж авах цахим бүртгэлийн үйл ажиллагааг 2024 оны 02

2024-02-29

Иргэн та 1800-0724 дугаарт хандаж зөвлөгөө аваарай

Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дуудлагын нэгдсэн төв 1800-0724 утсанд хандаж өөрт т

2024-02-29

Метроны үнэ 1000 төгрөг байх тооцоо гарчээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлч

2024-02-29