Мөн хэрэглэгчдийн эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахын тулд шугам сүлжээг хамгаалах дүрэмд шинэчлэлт хийжээ. Төв суурин газрын шугамын зурваст зөвшөөрөлгүй хашаа хатгах, шугамын траст өөрчлөлт оруулах зэрэг асуудал гарч байгаа учраас эдгээрийг зохицуулах, хэрэглэгчийг эрчим хүчээр хангахгүй байх заалтуудыг тусгасан байна.
Эдгээр дүрмийг баталснаар хэрэглэгч эрчим хүчтэй холбоотой төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой цахим болж байгаа аж.
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагаас эхэлж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж байгаа бөгөөд 10:40 цагт эрчим хүчний үнэ тарифтай холбоотой гарсан шийдвэрийн талаар Эрчим хүчний яамнаас мэдээлэл хийхээр болсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээ, цахилгаан, дулаан эрчим хүч хэрэглэх дүрмийг шинэчлэн баталжээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцэж, гурван асуудал танилцуулах хуваарьтай.
0 cэтгэгдэлтэй