НҮБ-ын ХАС цар тахлын хор уршигтай тэмцэхэд дэмжлэг үзүүллээ

2020-03-19 311 0

НҮБ-ын COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг ДЭМБ хариуцаж байгаа хэдий ч НҮБ-ын ХАС COVID-19-ийн ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгмийн асуудлаар цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөг бууруулахад нэмэлт санхүүжилт эрэлхийлсээр ирсэн.

НҮБ-ын ХАС өнөөг хүртэл цар тахлын хор уршигтай тэмцэхэд өөрийн төсвөөс 55 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Мөн НҮБ-ын байгууллага хоорондын санхүүжилтээр эх, нярайн тусламжийн бэлэн байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулах 200 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргаж байгаагаа дуулгаж Эрүүл мэндийн сайдад албан захидал ирүүлснийг өнөөдөр ЭМЯ-дээр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, ЭТГ-ын дарга Я.Буянжаргал, ЭҮТГ-ын дарга Н.Гэрэлт-Од, ГХАХ-ийн дарга Б.Янжмаа нарт  гардуулан өглөө.

НҮБ/ХАС-г төлөөлж Шадар суурин төлөөлөгч А.Илиза, Хөтөлбөрийн мэргэжилтэн  Б.Шинэтөгс нар оролцож ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ ба холбогдох мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран жирэмсэн эхчүүд, нярайд цар тахлын үед чанартай, аюулгүй тусламжийг  үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэхээр техник, арга зүйн уулзалтыг зохион байгуулж тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэх болно гэдгээ илэрхийлсэн. Мөн тусгаарлагдсан хүмүүст туслах үүднээс хувийн ариун цэврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлсэн цаашид энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж хэллээ.

Холбоотой мэдээ

П.Өлзийнаран : Дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардлыг бууруулж иргэд, ажиллагсдын цалинг нэмэгдүүлнэ

Та утаагүй түлшний талаар байнга ярьж бичиж байгаа харагддаг.  Хэлээд байгаа санааг чинь аваад х

2025-02-13

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй

Э.Болормаа: Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намай

2025-02-06

ЗАЛУУЧУУД БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- 2024 ТҮНШЛЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

/2024.12.20/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Залуучуудын зохистой хөдө

2024-12-23