БНСУ-д коронавирусний халдварын 152 шинэ тохиолдол бүртгэгджээ

2020-03-19 365 0

БНСУ-д лхагва гарагт коронавирусний халдварын 152 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 8565 болжээ. Тус улсад өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо дөрөв хоног дараалан хоёр оронтой тоонд хүрч буурсны дараа дахин нэмэгдсэн нь энэ юм.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, лхагва гаргийн байдлаар нийт 91 хүн нас барсны дийлэнх нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байжээ. БНСУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 60 орчим хувийг тус улсын дөрөв дэх том хот болох 2.5 сая оршин суугчтай Дэгү хотын Шинчонжи сүмтэй холбоотой хүмүүс эзэлж байна.

Шинчонжи сүмийн 210 мянган гишүүнээс шинжилгээ авч дууссантай холбоотойгоор энэ сарын хоёр дахь долоо хоногоос хойш шинэ тохиолдлын тоо буурах төлөв ажиглагдаж байгаа хэдий ч Сөүл хотын Гуро дүүргийн дуудлагын төв, Гёнги мужийн протестанд сүмүүд зэрэг шинэ голомт үүсэх төлөвтэй байгаа тул холбогдох албаны төлөөлөгчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан хэвээр байгаа аж.

Шинээр бүртгэгдсэн 152 тохиолдлын 97 нь Дэгүд, 12 нь Умард Гёнсан мужид бүртгэгдсэн бөгөөд лхагва гаргийн оройны байдлаар Дэгүд 6241, Умард Гёнсанд 1190 тохиолдол илэрчээ. Мөн шинэ тохиолдлуудын 12 нь Сөүлд бүртгэгдсэн бол зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын тоо таваар нэмэгдэж 16 болжээ.

Халдварын шинж тэмдэг илрээгүй байгаа өвчтөнүүд олон хүнд халдвар тараах эрсдэл өндөр байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд олноор цуглахгүй байхыг Засгийн газар уриалжээ. БНСУ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Дэгү, Умард Гёнсаны халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Антарктидаас бусад бүх тивд бүртгэгдсэн “COVID-19” халдварыг цар тахлын хэмжээнд хүрсэн талаар өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ

Шинэ эриний Хятадын Төвдийг удирдах бодлого болон ололт амжилтын тухай ном гарчээ

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 11-р сарын 10-нд Шинэ эриний Хятадын Төвдийг у

2023-11-15

Эммануэль Макрон, Ле Пен нар Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд өрсөлдөнө

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт “Үндэсний Фронт” намын дарга М

2022-04-11

ГХЯ: Алга болсон монгол иргэнийг Алматы хотын цагдаагийн газарт саатуулжээ

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын

2022-01-11