“ХАВРЫН БАЯР” БҮЖГИЙН НААДАМ ЭНЭ 05 ДУГААР САРЫН 22-НД 28 ДАХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2019-05-06 321 0

МЗХ-оос санаачлан 1984 оноос эхлэн жил бүрийн хавар хүүхэд, өсвөр үе, оюутан, залуучууд, насанд хүрэгчид болон ахмадын чөлөөт цагийг зөв соёлтой өнгөрүүлэх, бие бялдар, эрүүл мэнд, хөдөлгөөн, хөгжмийн боловсрол олгож, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болгох зорилгоор  “Хаврын баяр” бүжгийн наадмыг зохион байгуулж ирсэн түүхтэй. Сүүлийн    8 жил зохиогдоогүй тасарсан байсан энэхүү наадмыг энэ онд цэнгээнт бүжиг, үндэсний бүжиг, нийтийн бүжиг, хосын зохиомжит бүжиг гэсэн  төрлүүдээр  05-р сарын 22-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулахаар боллоо.

28 дахь удаагийн наадамд зориулсан нөхөрсөг уулзалт, үзэсгэлэн, 05-р сарын 21-ний 16.00 цагт Монголын Залуучуудын Холбоон дээр болно. Энэ үеэр Улсын хошой алтан медальт хамтлагууд болон энэхүү наадамд оролцож байсан үе үеийн хамтлагуудад зориулсан алдаршуулах үйл ажиллагаа, уулзалт тус тус зохион байгуулагдах юм.

        “Хаврын баяр-2019” наадмын ерөнхий зохион байгуулагч  “Монголын Залуучуудын Холбоо” , хамтрагч байгууллага “Монголын Бүжгийн Зөвлөл”, “Натурданс продакшн”Дэмжигч байгууллага ЗГХА Соёл Урлагийн газар, ЗГХА Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Монгол бөхийн өргөө , Монголын сурагчдын холбоо хамтран ажиллаж байна.

Тус наадам нь “Цэнгээнт бүжиг”, “Нийтийн цэнгээнт бүжиг”, “Үндэсний бүжиг”, “Хосын тэмцээн” гэсэн төрлүүдээр явагдана.

         Оролцогчдод зориулсан техникийн зөвлөгөөнийг 05-р сарын 21ний 14.00 цагт МЗХ-ны байранд зохион байгуулах бөгөөд тэмцээнд оролцох мэдүүлгийг 05-р сарын 17 ны дотор 1.МDSAscrutineer@gmail.com хаягаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: myf.mn сайтаас болон  9912-3300,   9915-4255,   9918-5381,  88090551 дугааруудаас лавлана уу.

Холбоотой мэдээ

БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайхан хороодын Зохион байгуулагч нартай уулзалт хийлээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан 43 хорооны Зохион байгуулагч нарыг хүлээн

2024-12-11

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-г

2024-12-09

Баянзүрх дүүргийн “Хүүхдийн зөвлөл“-ийн чуулган боллоо

Баянзүрх дүүрэг 2024 оны Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор “Хүүхдий

2024-12-03