COVID-19 цар тахлын үед хувь хүний анхаарах зүйлс

2020-03-20 286 0

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зориулан дархлаагаа хэрхэн дэмжих, амар амгалан байх, хоолойгоо хэрхэн зайлах талаар гэх зэргээр зөвлөгөө мэдээллийг тогтмол хүргэсээр байна. Энэ удаад НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, Анагаах ухааны доктор Б.Сувд COVID-19 цар тахлын үед хүмүүс сэтгэл санааны хувьд хэрхэн тайван байж, эрүүлээр даван туулах тухай зөвлөгөөг өглөө.

Хувь хүний анхаарах зүйлс
  • Та бухимдсанаар хамгийн дотны хүмүүст тань сөргөөр нөлөөлнө
  • Үнэн зөв мэдээллийг гэрийнхэндээ өгөх, ялангуяа хүүхэд, ахмад настнуудад илүү анхаарал хандуулах
  • Урьдчилан сэргийлэх аргуудаа хэвшүүлэх, өөрөөрөө үлгэрлэх
  • Гэрийн эмийн сандаа анхны тусламжийн эм, хэрэгслүүд байгаа эсэхийг шалгах
  • Гэрээ цэвэрлэгээний бодисоор тогтмол цэвэрлэх
  • Мэдээ мэдээллийг тодорхой цагуудад албан ёсны эх сурвалжаас авахыг зөвлөлөө.

Хорио цээрийн энэ үед гэр бүлээрээ хамтдаа удам судрынхаа талаар ярилцах, уламжлалт тоглоом тоглох, ном унших гэх зэргээр хоорондын халуун дулаан уур амьсгалыг бэхжүүлэхийг НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, Анагаах ухааны доктор Б.Сувд зөвлөлөө.

Анхны тусламжийн иж бүрдэл

  • Денатурат спирт 15мл-1 ширхэг
  • Иодын ханд 15 мл-1 ширхэг
  • Ариун резинэн бээлий-1 хос
  • Халуун хэмжигч-1 ширхэг
  • Хуруу лент-10 ширхэг
  • Ариун бинт боодол
  • Уян бинт
  • Хөвөн боодол
  • Хүүхдийн тос, вазелин
  • Даралт хэмжигч
  • Хүнсний сод 50 гр-1 уут
  • Ариутгалын бодис (Тамедин)
  • Спирттэй хөвөн-1 уут

 

Холбоотой мэдээ

СХТТШ-ЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНСУ-аас 2024 онд Монгол ажилтан сонгон шалгаруулж авах цахим бүртгэлийн үйл ажиллагааг 2024 оны 02

2024-02-29

Иргэн та 1800-0724 дугаарт хандаж зөвлөгөө аваарай

Иргэн та Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дуудлагын нэгдсэн төв 1800-0724 утсанд хандаж өөрт т

2024-02-29

Метроны үнэ 1000 төгрөг байх тооцоо гарчээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлч

2024-02-29