Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгуулан ажиллаж байгаа билээ.
Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бол “Төлөвлөлтийн баг”-ийг Эрүүл мэндийн дэд сайд С.Бямбасүрэн, “Ажиллагааны баг”-ийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, “Санхүү захиргааны баг”-ийг Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, “Санхүү, хангалт, ар талын баг”-ийг Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр тус тус ахлан ажиллаж байгаа юм.
Мөн Шуурхай штабаас гаргасан шийдвэр, бусад мэдээ, мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор 1800-1105, 318277, 263354 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж, иргэдэд мэдээлэл түгээн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй